Евро-2020: Нээлтийн тоглолтод Итали Туркийг бутниргэлээ

2021-06-12,   513

Хөлбөмбөг сонирхогчдыг таван жил хүлээлгэсэн “Евро 2020” хөлбөмбөгийн Европ тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж, нээлтийн тоглолтод Италийн шигшээ баг Туркийг 3:0-ээр бутниргэлээ. Тоглолтын эхэнд италичууд 63 хувьтай бөмбөг эзэмшиж, байрлал бүрт дарангуйлан илт давамгайлж байсан ч Туркийн хамгаалалт нягт, яваандаа хурдан сөрөг довтолгоо нь аюул тарих найдлагатай харагдаж байсан. Гэхдээ Туркийн баг нэгдүгээр үед өрсөлдөгчийнхөө хаалганд нэг ч удаа цохиогүй юм.

Тоглолтын хувь заяа хоёрдугаар үеийн найм дахь минутад “Ювентурс”-т тоглодог хамгаалагч Мерих Демирал өөрийн хаалганд гоол оруулснаас хойш Италийн талд бүрэн эргэж, довтлогч Чиро Иммобиле, Лоренцо Инсинье нар ээлж дараалан гоолдсоор Итали 3:0-ээр өрсөлдөгчөө буулгаж авав.

Италичууд хаалга руу 19 цохисны найм нь хаалга оносон бол Турк нэг л удаа цохиж, тэр нь хаалгаа оноогүй байна. Булангийн цохилтыг Итали найм, Турк хоёр удаа гүйцэтгэжээ.

Евро-2020

А хэсэг

Нэгдүгээр тойрог

Турк– Итали 0:3 (0:0, 0:3)

Ром, «Стадио Олимпико» цэнгэлдэх

Гоол:

0:1 – 53, автогол Демирал, 0:2 – 66 Иммобиле, 0:3 – 79 Инсинье.

Турк – Чакыр, Челик, Демирал, Сеюнжю, Мераш, Йокушлу (Кахведжи, 65), Караман (Дервишоглу, 76), Языжи (Ундер, 46), Туфан (Айхан, 64), Чалханоглу, Йылмаз.

Итали – Доннарумма, Флоренци (Ди Лоренцо, 46), Бонуччи, Кьеллини, Спинаццола, Барелла, Жоржиньо, Локателли (Кристанте, 74), Берарди (Бернардески, 85), Иммобиле (Белотти, 81), Инсинье (Кьеза, 81).

Шар хуудас:

Сеюнжю (88), Дервишоглу (90).


0 0
Евро-2020: Нээлтийн тоглолтод Итали Туркийг бутниргэлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0