Тоглолт №1: Турк, Итали. Тоглолтын өмнө...

2021-06-11,   480

Өнөө шөнө тоглох Турк-Италийн шигшээ багийн дасгалжуулагчид гарааны бүрэлдэхүүнээ зарлажээ.

Туркийн багийн гарааны 11:

Хаалгач: Угурджан Чакыр (Трабзонспор);

Хамгаалагч: Зеки Челик (Лилль), Чаглар Сёюнджю (Лестер) , Мерих Демирал (Ювентус), Умут Мераш (Гавр);

Хагас хамгаалагч: Озан Туфан (хоёул Фенербахче), Окай Йокушлу (Сельта), Хакан Чалханоглу (Милан), Женгиз Ундер (Рома);

Довтлогч: Бурак Йылмаз (Лилль), Кенан Караман (Фортуна).

Дасгалжуулагч: Шенол Гюнеш

Италийн багийн гарааны 11:

Хаалгач: Жанлуижи Доннарумма (“Милан”)

Хамгаалагч: Леонардо Бонуччи, Жоржо Кьеллини (хоёул “Ювентус”), Алессандро Флоренци (ПСЖ), Леонардо Спинаццола (“Рома”).

Хагас хамгаалагч: Николо Барелла, Мануэль Локателли (“Сассуоло”), Жоржиньо (“Челси”).

Довтлогч: Чиро Иммобиле (“Лацио”), Лоренцо Инсинье, (“Наполи”), Доменико Берарди

Дасгалжуулагч: Роберто Манчини

Тоглолтын өмнөх статистик:

Хоёр баг өмнө нь хоорондоо найман удаа учраа таарахад гурван удаа тэнцэж, үлдсэн тавд нь Итали хожиж байжээ.

Итали-Турк 6:0 /1962.12.03. ЕАШТ-ий сорилго/

Турк-Итали 0:1 /1963.03.27. ЕАШТ-ий сорилго/

Итали-Турк 0:0 /1973.01.13, ДАШТ-ий сорилго/

Турк-Итали 0:1 /1973.02.25, ДАШТ-ий сорилго/

Итали-Турк 3:1 /1994.12.21. Нөхөрсөг тоглолт/

Турк-Итали 1:2 /2000.06.11 Евро 2000/

Итали-Турк 1:1 /2002.11.20 Нөхөрсөг тоглолт/

Итали-Турк 1:1 /2006.11.26 Нөхөрсөг тоглолт/

Сүүлийн тоглолтуудын статистик:

-Италийн шигшээ баг сүүлийн долоон тоглолтдоо дараалан хожжээ.

-Туркийн шигшээ баг сүүлийн зургаан тоглолт дараалан хожигдоогүй байна.

-Хоорондын сүүлийн найман тоглолтод Итали хожих буюу тэнцэж байжээ.  

-Италийн шигшээ баг сүүлийн таван тоглолтод хаалгандаа гоол алдаагүй. Харин өрсөлдөгчийнхөө хаалганд дунджаар 3.4 гоол оруулжээ.

-Р.Манчинигийн баг сүүлийн найман тоглолтдоо өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулсан.

-Хоорондоо таарсан сүүлийн найман тоглолт бүрт Итали дор хаяж нэг гоол оруулж байв.     

-Туркийн шигшээ баг сүүлийн таван тоглолтдоо дөрвөн гоол хаалгандаа алджээ. Харин өрсөлдөгчийнхөө хаалгыг 10 гоолоор мялаасан байна.

Тоглолт өнөө шөнө Улаанбаатарын цагаар 03.00 цагт “Стадио Олимпико” цэнгэлдэхэд эхэлнэ.


0 0
Тоглолт №1: Турк, Итали. Тоглолтын өмнө...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0