Пакистаны жүдо бөхийн холбоо ирэх зун болох Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмаас өмнө тамирчдынхаа ур чадварыг дээшлүүлэхийн тулд жүдо бөх өндөр хөгжсөн улсуудтай хамтарсан бэлтгэл хийх сонирхолтой байна. Хамтрахыг хүсэж байгаа улсуудын эхний эгнээнд Монгол, Узбекистан байгаа талаар centralasia.media цахим хуудаст мэдээллээ.
“Гаднын улсуудтай хамтарсан бэлтгэл хийх нь маш чухал. Бид тамирчдаа Монгол, Узбекистан хоёрын аль нэгэнд аваачиж хамтарсан бэлтгэл хийлгэхийг эрмэлзэж байна” гэж ОУЖХ-ны дэд ерөнхийлөгч хэвлэл мэдээлэл хариуцсан захирал Масуд Ахмед ярьсан байна.
Хамтын нөхөрлөлийн орнуудын наадам энэ оны долддугаар сарын 28-наас наймдугаар сарын 8-нд Английн Бирмингем хотноо болох юм.
0 0Пакистаны жүдогийн шигшээ баг Монголд бэлтгэл хийх хүсэлтэй |
|