Новак Жокович вакцин тариулаагүйн улмаас “Их дуулга”-д оролцож чадахааргүй боллоо

2022-01-06,   513

Их дуулга цувралын тэмцээнд оролцохоор Австралид очсон Сербийн нэрт теннисчин Новак Жоковичийн визийг тус улсын холбогдох албаныхан хүчингүй болгожээ. Тэрээр ковид19 цар тахлын вакцинд хамрагдаагүй нь виз цуцлах үндэслэл болсон байна. Н.Жокович өнгөрсөн хугацаанд эмийн эмчилгээг хангалттай хийж байсан ч үүнийг нь хил нэвтрүүлэх үндэслэл болохгүй гэж үзжээ. Ингэснээр Новак гэртээ буцаж очоод бичиг баримтаа дахин бүрдүүлэх /тэмцээн 16-нд эхэлнэ/, эс бөгөөс тэмцээнд оролцолгүй өнжих гэсэн хоёр л замтай болжээ.

Теннисний том одыг хилээр нэвтрүүлээгүй нь багахан хэмжээний шуугиан тарьсан нь ойлгомжтой. Энэ асуудал Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисоны чихэнд хүрсэн ч тэрээр албаны шийдвэрийг зөвтгөжээ. “Ноён Жоковичийн визийг цуцалсан. Дүрэм л бол дүрэм. Тэр тусмаа хил нэтрэх тухай байгаа бол бүр ч анд биелүүлэх ёстой. Австрали улс цар тахлыг өвчлөл, үхэл багатай даван туулж байгаа нь чухамхүү хилийн хатуу чанд хяналтын ач юм” хэмээн бичсэн байна.     


0 0
Новак Жокович вакцин тариулаагүйн улмаас “Их дуулга”-д оролцож чадахааргүй боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0