Чөлөөт бөхийн спортоос нэг Ардын багш, хоёр Гавьяат дасгалжуулагч, дөрвөн Гавьяат тамирчин цолтон төрлөө

2021-12-23,   1058

Гэрэл зураг: Assa.mn

Олимпын ууган медальтнуудыг төрүүлсэн Монголын чөлөөт бөхийн холбооны 60 жилийн ойг тохиолдуулан дараах эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагнажээ.  

Монгол Улсад чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрлийг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн МУГТ, МУГД Зэвэгийн Дүвчинг Ардын багш цолоор, бэлтгэсэн шавь нар нь өндөр амжилт гаргаж, Монгол Улсын нэр хүндийг олон улсад алдаршуулж байгааг үнэлэн Балдангийн Санжаа, Цэрэндагвын Сэрээтэр нарыг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор, чөлөөт, сонгомол бөхөөр олимп, дэлхий, тивийн АШТ, Дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцож өндөр амжилт гаргасныг үнэлж Доржзодовын Ганбат, Жамсрангийн Мөнх-Очир, Бадрахын Одончимэг, Банзрагчийн Оюунсүрэн нарыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор тус тус шагнажээ.  

Мөн Э.Гантуяа, Э.Даваачимэг, М.Лхагвагэрэл, Д.Отгонжаргал, Т.Тулга, Т.Түвшинтулга, Б.Шоовдор, Н.Дүгэрсүрэн нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор,  Г.Алтанцэцэг, Д.Батбаатар, Б.Батзориг, А.Батмөнх, Ю.Батсайхан, М.Баярсайхан, Х.Ганболд, Ц.Гантөгс, Т.Дамбарагчаа, Ж.Дандар, Л.Жаргалсайхан, Л.Нямчулуун, Ө.Ууганбаяр, Ц.Цэрэнхүү нарыг “Алтангадас” одонгоор, Б.Алтангадас, Ө.Батзул, Н.Золбоо нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан байна.


0 0
Чөлөөт бөхийн спортоос нэг Ардын багш, хоёр Гавьяат дасгалжуулагч, дөрвөн Гавьяат тамирчин цолтон төрлөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0