Хүндийг өргөлтөөр анхны дэлхийн аварга төрлөө

2021-12-17,   605

Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж буй хүндийг өргөлтийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд М.Анхцэцэг түрүүлж, алтан медалийн болзол хангалаа. Манай тамирчин огцомд 109 кг, түлхэлттэй өргөлтөд 141 кг, нийлбэрээр 250 кг өргөж алтан медалийн болзол хангав. Монгол улс ийнхүү хүндийг өргөлтийн анхны дэлхийн аваргаа өлгийдөн авч байна. Мөнгөн медалийг ОХУ-ын Дарья Ахмерова, хүрэл медалийг Узбекистаны тамирчин Турсуной Жабборова хүртлээ. 

ДАШТ. Эмэгтэй 87 кг.

Нийлбэр

Мөнhжанцангийн Анхцэцэг Монгол 250 кг

Турсуной Жабборова Узбекистан 244 кг

Коанда Золфрид Норвег 244 кг

Түлхэлттэй

Коанда Золфрид Норвег 142 кг

Мөнхжанцангийн Анхцэцэг Монгол 141 кг

Дарья Ахмерова ОХУ 135 кг

Огцом

Турсуной Жабборова Узбекистан 113 кг

Мөнхжанцангийн Анхцэцэг Монгол 109 кг

Шотт Аманда да Коста Бразил 106 кг


0 0
Хүндийг өргөлтөөр анхны дэлхийн аварга төрлөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0