-Алена Косторная олимпын шигшээд багтах боломжгүй болов-
Этери Тутберизегийн шавь нар уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрөлд ноёрхлоо тогтоон, бүх л тэмцээний аваргын тавцанд ээлжлэн зогсож байгаа билээ. Тэгвэл алдарт дасгалжуулагчийн шавь нар олимп дөхөх тусам барцадтай байна. Олимпод түрүүлэх магадлалтай тамирчдын тоонд зүй ёсоор багтаж байсан Алена Косторная УАШТ-ий өмнө гарынхаа шууг хугалж, олимпын шигшээд багтах найдлага нь бүдгэрчээ. Тамирчин өөрөө инстаграм хуудастаа энэ талаар мэдээлсэн байна. Эмч нар түүнийг дор хаяж 20 хоног мөсөн дээр гарахыг хориглосон байна.
Ингэснээр олимпын шигшээд багтах магадлалтай Этери Тутберизегийн зургаан шавийн гурав нь гэмтэл авч өрсөлдөөнөөс бараг гарч байна. Тодруулбал, Камила Валиева, Анна Щербакова, Майя Хромых нар л үлдэж, Алена Косторная, Дарья Усачева, Александра Трусова нар гэмтэлтэй байна. Нарийн яривал Анна Щербакова ч өнгөрсөн зун намар гэмтэлтэй байсан юм. Хөлөө гэмтээсэн Александра Трусова өрсөлдөөнд орж ирэх найдлага тун муу байгаа юм.
"Бээжин 2022"-ыг дайлах Э.Тутберизегийн арми "шингэрсээр" байна... |
|