Аргентины шигшээ, Испанийн “Барселона” багийн тоглогч Серхио Агуэро хөлбөмбөгчийн замналаа өндөрлүүлэхээр шийджээ.”Marca” сонинд энэ талаар мэдээллээ. Тэрээр маргааш энэ талаар албан ёсоор зарлах гэнэ. Серхио насны хувьд ид үедээ буй ч зүрх нь асуудалтай болсон гэдгийг уншигчдын маань заррим нь мэдэж байгаа байх. Тэрээр өнгөрсөн аравдугаар сарын 30-нд “Алавес”-тай тоглож байхдаа дундаас нь орхиж гаран, түүнээс хойш тасралтгүй эмчилгээ хийлгэж буй юм. Серхио хөлбөмбөгичнй замналаа «Индепендьенте» багаас эхэлж, Испанийн «Атлетико», Английн «Манчестер Сити», Каталоны «Барселона» багуудад хүчин зүтгэж байв.
0 0Серхио Агуэро зодог тайллаа |
|