“Талын хөх чононууд” Киргизстаны шигшээг номхруулахаар мордлоо

2021-06-03,   516

Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид “Катар 2022” ДАШТ-ий урьдчилсан тэмцээний ээлжит тоглолтоо Киргизстаны шигшээ багтай хийхээр өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо.

Япон улсад явагдах уг тоглолтын бэлтгэлээ манай баг Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах Монголын хөлбөмбөгийн холбооны Бэлтгэлийн төвд байрлан базааж, өчигдөр сүүлийн бэлтгэлээ хийсэн юм.

Манай шигшээ өмнө нь Киргизстантай хоёр тоглоод хожигдсон. Энэ удаа оноо салгаж, "Катар 2022" ДАШТ-ий сонгон шалгаруулах тэмцээнээ нэр төртэй өндөрлүүлэхийг хүсэж байгаа нь тодорхой. Дасгалжуулагчаа сольсон, багийн ахлагч Н.Цэдэнбал зодог тайлсан нь багт ямар нөлөө үзүүлснийг Японд болох энэ тоглолтоос харах боломжтой.

Киргизстан-Монголын тоглолт энэ сарын 7-ны даваа гаригт 15:00 цагт /Монголын цагаар/ эхэлнэ.

Хоёр баг Азийн бүсийн II шатны F хэсэгт хамт орсон бөгөөд энэ удаагийн тоглолт манай багийн хувьд хэсгийн сүүлийнх бол Киргизстаны баг манайхтай тоглосны дараа дахин хоёр тоглолт хийнэ.  

Хэсгийн эхний тоглолт 2020 оны аравдугаар сарын 15, Улаанбаатар хот.

Монгол-Киргизстан 1-2

Гоол: 14 Алюкулов 0:1, 42 Мурзаев 0:2, 58 Н.Цэдэнбал 1:2 /11м/.

Өмнө нь тоглож байсан түүх:

2017 оны арванхоёрдугаар сарын 02.

Киргизстан-Монгол 3:0

Хэсгийн байрлал

Япон 6 тоглолт, 18 оноо

Тажикистан 6, 10 оноо

Киргизстан 5, 7 оноо

Мьянмар 6, 6 оноо

Монгол 7, 3 оноо

Гэрэл зургууд нь 2020 оны аравдугаар сарын 15-нд болсон, хоёр багийн эхний тоглолтынх бөгөөд МХХ-ны албан ёсны цахим хуудаснаас авсан болно. 


0 0
“Талын хөх чононууд” Киргизстаны шигшээг номхруулахаар мордлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0