USD 3,470.75    EUR 3,771.14    JPY 23.48    RUB 40.07    CNY 479.25   

Боксын спорт “Лос-Анжелес 2028” олимпын хөтөлбөрт багтсангүй

2021-12-13,   491

Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Лос Анжелес 2028” олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрлүүдийг хэлэлцэж, эхний байдлаар 28 төрлийг багтаахаар дэмжжээ. Харамсалтай нь, манай улсад хөгжиж буй бокс, хүндийг өргөлтийн төрөл дээрх 28-ын тоонд багтаагүй байна. Орчин үеийн таван төрөлт мөн багтаагүй ажээ. Хүндийг өргөлтийн төрөл 18896 оны орчин үеийн анхны олимпоос хойш наашмын хөтөлбөрөөс хасагдаж байгаагүй бол бокс 1904, орчин үеийн таван төрөлт 1912 оноос хойш олимпын хөтөлбөрт багтан, “ууган” төрлүүд юм. Гэхдээ дээрх шийдвэр нь эхний байдлаар баталсан жагсаалт бөгөөд өөрчлөлт орох боломжтой. Ялангуяа АНУ боксын төрлийг хасахыг эсэргүүцэж байгаа тул буцаагаад орулчих магадлалтай гэнэ. Харин Хүндийг өргөлт, орчин үеийн таван төрөлтийн хувьд байдал үнэнээсээ хүнд болсон хэмээн спортоор дагнан бичдэг хэвлэлүүдэд бичиж байгаа юм.  

ОУОХ боксыг “Рио 2016” олимпын хөтөлбөрөөс хасах гэж байсан ч эцэст нь зохион байгуулалтыг өөр холбоонд хариуцуулахаар тохирон үлдээж байсан. “Токио 2020” мөн энэ жишгээр явсан ч шүүлтийн будлиан тасраагүй юм. ОУСБХ-ны ерөнхийлөгч Умар Кремлев 2021 оны эцэс гэхэд, өөрөөр хэлбэл сая болсон Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас өмнө бүх асуудал эмх цэгцэндээ орно гэж амалсан ч ОУОХ-ны байр суурь эсрэгээр гарлаа. Тус байгууллага бокстой боксгүй болно гэсэн байр суурьтай байгаа гэдгийг өнөөдрийн шийдвэрээс нь харж болохоор байгаа юм.  


0 0
Боксын спорт “Лос-Анжелес 2028” олимпын хөтөлбөрт багтсангүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0