“Барселона” баг өнгөрсөн сард халсан голланд мэргэжилтэн Роналд Куманд гэрээнд заасан нөхөн төлбөрийг нь өгөлгүй "унжжээ". Түүний “Барселона” багтай байгуулсан гэрээнд “Хэрвээ баг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалбал 12 сая евро төлнө” гэсэн заалт байгаа аж. Харин яг тулаад ирэхэд “Барселона” 7-8 сая евро санал болгосон бөгөөд Роналду Куман ядаж л гэрээнд тодорхой туссан заалтаас алдагдал хүлээхгүй хэмээн хатуу байр суурь илэрхийлсэн юм байна. Учир нь тэрээр өнгөрсөн улиралд цар тахалтай холбоотой хүндэрэлээс болоод “Барселона”-гаас цалингийнхаа 45 хувийг хасуулсан аж. Дашрамд, “Барселона” өмнөх дасгалжуулагч Кике Сетьентэй байгуулсан гэрээгээ нэг талын санаачилгаар цуцалсан ч нөхөн төлбөрт өгөхөөр тохирсон 14 сая еврогоо одоо болтол өгөөгүй, хэрэг нь шүүх дээр байгаа гэнэ.
0 0"Барселона" Роналд Куманы нөхөн төлбөрийг бүрэн өгөлгүй "унжжээ" |
|