Карло Анчелоттигийн шилжилтийн цаана юу болов

2021-06-02,   437

-Ф.Перес уг нь Почеттино, А.Конте хоёрын нэгийг авахыг хүсэж байв-

Испанийн алдарт “Реал” Мадрид баг Ерөнхийласгалжуулагчгүй удаан явсангүй. Ерөнхийлөгч Ф.Перес өнөөдөр Карло Анчелоттиг ерөнхий дасгалжуулагчаар томилсноо олон нийтэд зарлалаа. Талууд 2024 он хүртэл гурван жилийн гэрээ байгуулж, цалингаа жилийн зургаан сая орчим еврогоор тохирчээ.

“Эвертон” нөхөн төлбөр авна

“Реал”-д ирэхийн тулд К.Анчелотти “Эвертон”-той байгуулсан гэрээгээ дундаас нь орхисон. Тэрээр твиттер хуудастаа энэ талаар “Баялаг түүхтэй багаа итгэж удирдуулсан “Эвертон”-ы удирдлага, тоглогч, хөгжөөн дэмжигчдэд талархал илэрхийлье. Зүрхэнд минь үргэлж байсан багаасаа урилга аваад би явахаар шийдлээ. Хамт байсан цаг хугацааныхаа нандин дурсамж бүхнийг хадгалах болно. “Эвертон”, хөгжөөн дэмжигчдэд хамгийн сайн сайхныг хүсье” хэмээн жиргэжээ. 2024 он хүртэл байгуулсан гэрээгээ дундаас нь цуцалсан тул “Эвертон” нөхөн төлбөр авах бөгөөд хэмжээ нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ мөнгө мэдээж “Реал”-аас гарна. Мадридчууд өмнө нь нөхөн төлбөрийг нь хийгээд гэрээ нь дуусаагүй дасгалжуулагч  авчирч байсан удаатай. Жозе Моуриньог “Интер”-ээс залахдаа 16 саяыг төлж байв.

“Реал” уг нь өөр дасгалжуулагчийг гуйж байв

“Marca” сонинд бичсэнээр, Флорентино Перес эхэндээ З.Зиданыг орлох хүнээр Маурисио Почеттино, Антонио Конте нарыг харж, тойглож байж. Гэвч М.Почеттиног ПСЖ явуулсангүй, харин Антонио Конте цалин хангамж, солилцоо наймааны төлөвлөгөөтэй танилцсаны дараа татгалзсан аж. Нөөцөнд Раулийн нэр байсан ч одоохондоо үндсэн багтай ажиллуулж төвдсөнгүй бололтой.     


0 0
Карло Анчелоттигийн шилжилтийн цаана юу болов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0