"Бээжин 2022" өвлийн олимпыг зохион байгуулах комисс тоглолт эхлэхээс 100 хоногийн өмнө медалийн загвараа танилцууллаа. Медалийн нүүрэн талд олимпын таван цагаригийн хамт тэмцээний төрөл бүрийн нэрийг англи хэлээр бичжээ. Харин арын хэсэгт энэ удаагийн олимпын бэлгэ тэмдэг, нэрийг хятад үсгээр сийлсэн байна.
Медалийн хайрцгийг хулсаар хийсэн нь Хятадын соёлын онцлогийг харуулж хэрэг хэмээн Олимпыг зохион байгуулагчид хэллээ.
“Бид загвар гаргахдаа шагналын тавцанд гарсан тамирчин медальдаа анх хүрэхэд л Хятадын соёл, онцлогийг шууд мэдрэх ёстой гэдэг зарчим баримталсан. Дараа нь сайн ажиглах юм бол нүүрэн талаас үүл, цасан ширхэг, ар талаас тэнгэрийн хээг харна” гэж ерөнхий дизайнер Ханг Хай ярьжээ.
2022 оны өвлийн олимп ирэх хоёрдугаар сарын 4-нөөс 20-ны хооронд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо явагдаж, тамирчид 109 багц медалийн төлөө өрсөлдөнө.
“Бээжин 2022” өвлийн олимпын медалийн загварыг танилцууллаа |
|