Роналд Куман халагдлаа

2021-10-28,   696

Каталоны “Барселона” баг ерөнхий дасгалжуулагч Роналд Куманыг халжээ. Өмнө нь энэ асуудал олонта яригдаж, хөгжөөн дэмжигчид нь халахыг шаардаж байсанм ч багийн удирдлагууд өчигдөр “Райо Вальекано”-гийн талбайд зочилж 0:1-ээр хожигдсоны дараа л энэ талаар зарласан байна. “Блаугруна” өмсгөлтнүүд өнгөрсөн тойрогт заналт өрсөлдөгч “Реал”-д талбайдаа 1:2-оор хожигдоод байсан юм.

“Барселона” энэ улиралд улсынхаа аваргад 10 тоглож 15 оноо авсан үзүүлэлтээр есдүгээр байранд, “Аваргуудын лиг”-т гурван тойргийн дараа 3 оноотой гуравдугаар байрт яваа юм. Роналд Куманы хувьд 2020 онд “Барселона”-г дасгалжуулахын тулд шигшээ баг, “Евро 2020”-ийг хаян байж ирсэн нь ийнхүү эмгэнэлтэйгээр төгсөж байна.  


0 0
Роналд Куман халагдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0