“Ливерпүүл”-д 5:0-ээр шившигтэй хожигдсоны дараа “Манчестер Юнайтед”-ын хөгжөөн дэмжигчид дасгалжуулагч О.Г.Сульшерийг халахыг улам хүчтэй шаардах болсон билээ. Иймэрхүү тохиолдолд ерөнхий дасгалжуулагчийг шууд халж, шинэ дасгалжуулагч ирэх хүртэл туслахад нь ажлыг нь даатгаж орхидог жишиг байдаг. Тэгвэл “Манчестер Юнайтед” багийн удирдлагууд энэ жишгийг дагахгүй гэж шийджээ. Тэд Антонио Контетой тохиролцоонд хүрэх хүртэл О.Г.Сульшерыг байлгахаар болсон байна. Тодруулбал, халах шийдвэрээ ирэх 30-нд “Тоттенхэм”-тэй хийх тоглолтын үр дүнгээс хамаарч гаргахаар болж, нэг ёсондоо боломж олгожээ.
0 0“МЮ”-ын удирдлагууд А.Контетой тохиролцох зуур О.Г.Сульшер ажлаа хийнэ |
|