Танилц: “Алтан бөмбөг”-т нэр дэвшсэн 30 шилдэг тоглогч

2021-10-09,   504

Францын “France Football” сэтгүүл энэ оны шилдэг тоглогчид олгох “Алтан бөмбөг” шагналд нэр дэвшсэн шилдэг хөлбөмбөгчдийн нэрсийг албан ёсоор зарлалаа. Сэтгүүл хөлбөмбөгчдийг тав, таваар нь багцлан гаргасныг тэр хэвээр нь хүргэе.

Эхний тавт: Рияд Марез (“Манчестер Сити”), Нголо Канте (“Челси”), Эрлинг Холанд (“Борусси” Дортмунд), Леонардо Бонуччи (“Ювентус”), Мэйсон Маунт (“Челси”).

Хоёрдугаар тавт: Харри Кейн (“Тоттенхэм”), Жанлуижи Доннарумма (“Милан”/ ПСЖ), Карим Бензема (“Реал”), Рахим Стерлинг (“Манчестер Сити”), Николо Барелла (“Интер”).

Гуравдугаар тавт: Лионель Месси (“Барселона” / ПСЖ), Бруну Фернандеш (“Манчестер Юнайтед”), Педри (“Барселона”), Лука Модрич (“Реал” ), Жоржо Кьеллини (“Ювентус” ).

Дөрөвдүгээр тавт: Кевин де Брюйне (“Манчестер Сити”), Неймар (ПСЖ), Рубен Диаш (“Манчестер Сити”), Лаутаро Мартинес (“Интер”), Симон Кьер (“Милан”).

Тавдугаар тавт: Роберт Левандовски (“Бавари” ), Жоржиньо (“Челси” ), Мохамед Салах (“Ливерпүүл”), Сесар Аспиликуэта (“Челси”), Ромелу Лукаку (“Интер”/”Челси”).

Зургадугаар тавт: Криштиану Роналду (“Ювентус”/ “Манчестер Юнайтед”), Жерар Морено (“Вильярреал”), Фил Фоден (“Манчестер Сити”), Килиан Мбаппе (ПСЖ), Луис Суарес (“Атлетико”).

“Алтан бөмбөг” гардуулах ажиллагаа, ёслол ирэх арваннэгдүгээр сарын 29-нд Парисын “Шатле” театрт болно. Цар тахлаас болж ирэнх улсын лиг дундаасаа тасалдсантай холбоотойгоор өнгөрсөн жил Европын шилдэг хөлбөмбөгчийг тодруулах ёслол хийгээгүй билээ.

“Франс футбол” сэтгүүлээс олгодог “Алтан бөмбөг” нь эхэндээ Европын оны шилдэг тоглогчид олгодог шагнал байсан. 1956 оноос зөвхөн Европын тоглогчид өгдөг байснаа 1995 оноос Европт тоглож буй аль ч тивийн тологчид өгдөг болсон. Улмаар 2007 оноос дэлхийн хаана ч тоглосон хамаагүй, өндөр амжилт гарггасан л бол өгдөг болсон юм.


0 0
Танилц: “Алтан бөмбөг”-т нэр дэвшсэн 30 шилдэг тоглогч
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0