ОХУ-д суух Катарын элчин сайд шейх Ахмед бин Насер бен Жасим аль Тани улс нь ирэх жил болох хөлбөмбөгийн ДАШТ-ий бэлтгэл ажилд 200 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа гэж мэдэгджээ. Энэ мөнгийг шинээр хөлбөмбөгийн цэнгэлдэхүүд, метро, онгоцны буудал, шинэ боомт хотууд байгуулах зэрэг ажилд зарцуулсан байна. “Дэлхий нийтээрээ сэтгэл ханамжтай байх тэмцээнийг зохион байгуулья гэж бид хичээж байна. Зохион байгуулалтын тал дээр бүхний түрүүнд байх тэмцээн хийе гэж хүсэж, хичээж байгаа. Энэ тал дээр бидэнд ОХУ-тай хамтрах ажил их байгаа. ОХУ 2018 онд ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсныг бид харсан. Тиймээс туршлага хуваалцах хүсэлтэй” гэж тэрээр ярьжээ.
0 0Катар улс ДАШТ-ий бэлтгэл ажилд 200 тэрбум ам.доллар зарцуулжээ |
|