Венесуэлийн хөлбөмбөгийн шигшээ, Испанийн “Атлетико” багийн довтлогч Дейна Кастелльянос дасгалжуулагчийнхаа бэлгийн дарамтад өртдөг байсан гэж мэдэгджээ. 22 настай довтлогч Венесуэлийн эмэгтэйчүүдийн 20 хүртэлх насны шигшээ багийг дасгалжуулж байсан Кеннет Шереметийг ийнхүү бууруутгасан байна. Кеннет Шереметийн эсрэг Дейна Кастелльяносоос гадна өөр 23 тоглогч мэдүүлэг өгсөн гэнэ.
Дейна Кастелльянос.
Кеннет Шеремет Венесуэлийн 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн шигшээ агийн дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд 2013-2017 оны хооронд дээрх гэмт үйлдлээ хийдэг байсан гэнэ.
Шигшээ багийн тоглогчдын нэг 2020 онд багийнхаа хамтрагчид хандан 14 настайгаасаа эхлэн Кеннет Шереметийн бэлгийн дарамтад яваагаа ярьснаар энэ хэрэг анх ил гарчээ. Улмаар өөр бусад тоглогчид нэмэгдсэн байна. Венесуэлийн Ерөнхий прокурорын газар энэ хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд хөлбөмбөгийн холбоо нь тамирчдаа дэмжинэ гэдгээ мэдэгдээд байна.
Венесуэлийн хөлбөмбөгийн охидын шигшээ багийн дасгалжуулагч тоглогчдодоо бэлгийн дарамт үзүүлдэг байжээ |
|