“Ньюкасл” баян эздэд очиж, дэмжигчид нь хөөрөн баясаж байна

2021-10-08,   549

-Саудын Арабууд "Ньюкасл"-аар бохир мөнгөө угаах уу-

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн “Ньюкасл” багийн балиашгууд өчигдөр лигийн албан ёсны цахим хуудаснаас удаан хүлээсэн нэгэн хүсэмжит мэдээгээ олж уншжээ. Тэр нь “Ньюкасл” баг зарагдаж, багийн дэмжигчдийн хараалыг 14 жил идсэн Майк Эшли алга болсон явдал байв. Худалдан авагчид нь Саудын Арабын хөрөнгө оруулалтын сан (PIF – Public Investment Fund) 80 хувь, бизнесвумэн Аманда Стэйвлигийн PCP Capital Partners, ах, дүү Рубенуудын RB Sports & Media компаниудын хамтарсан консорциум тус бүр 10 хувь байв. Уг мэдээлэлд худалдан авах ажил нэг тийшээ цэгцэрсэн бөгөөд Премьер лигийн зүгээс багийн үйл ажиллагаанд Саудын Арабын төрийн эрх ашиг оролцохгүй гэсэн баталгаа гаргуулж авсан гэж мэдээлэлд бичсэн байв. Энэхүү мэдээлэл тус багийн төлөө амьдралаа зориулсан Алан Ширер тэргүүтэй зүтгэлтнүүд, олон мянган дэмжигчдийг нь баяр хөөрт автуулсан юм. Тухайлбал, мэдээлэл гарсны дараа Алан Ширер твиттер хуудастаа “Тийм ээ. Бид дахиад мөрөөдөх боломжтой боллоо...” хэмээн бичсэн байна.

Багийн хаалгачаар олон жил тоглосон Шей Гивен мөн балиашгууд энэ мэдээллийг олон жил хүлээсэн бөгөөд эцэст нь хүссэнээ авлаа. Шинэ эзэд багийг байх ёстой түвшинд нв аваачихын тулд нааштай алхмууд хийнэ гэдэг итгэж байна гэсэн агуулгатай сэтгэгдэл оруулсан байна.

Харин The Telegraph, The Independent, The Guardian зэрэг нэг хүндтэй хэвлэлүүдэд Саудын Араб “Ньюкасл”-ын хувьцааг хөлбөмбөг хөгжүүлэхийн тулд биш, спортоор дамжуулж мөнгө угаах зорилгоор авч байгаа гэсэн өнцгөөс мэдээлж байна.       


0 0
“Ньюкасл” баян эздэд очиж, дэмжигчид нь хөөрөн баясаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0