Европын хөлбөмбөгийн холбоо “Супер лиг” хэмээх тэмцээн зохион байгуулах санаачилга гаргасан “Реал”, “Барселона”, “Ювентус” багуудад харилцлага тооцохооргүй болжээ. Дээрх гурван багийн эзэд өнгөрсөн тавдугаар сард “Супер лиг” хэмээн тэмцээн санаачилсан нь Европын хөлбөмбөгийн холбооны зохион байгуулдаг “Аваргуудын лиг” болон бусад тэмцээнүүдийг хүнд байдалд оруулсан юм. ЕХХ тэдний энэ үйлдэлд ньхэрэг үүсгэж, хариуцлага тооцохоор зэхэжэ байсан ч ийнхүү хүчингүй болгожээ. Холбооны хяналтын байгууллагаас тэдний хэргийг “Тэмцээн нь холбооны үйл ажиллагаанд харшлах нь тодорхой байсан ч гэлээ эхлүүлээ ч үгүй тэмцээний төлөө хариуцлага тооцох боломжгүй” гэж үзсэн байна. Харин Европын хөлбөмбөгийн холбоодын зөвлөл дээрх багуудад хариуцлага тооцох үйл явцыг үргэлжлүүлж магадгүй байгаа юм байна.
Өмнө нь Испанийн шүүх яг энэ асудлыг хэлэлцээд Европын хөлбөмбөгийн холбоо нь Супер лигийг санаачилсан багуудад хариуцлага тооцох үндэсгүй, тэднийг тэмцээнээсээ хасах ёсгүй гэсэн шийдвэр гаргаад байв.
Европын хөлбөмбөгийн холбоо Супер лигийг санаачилсан багуудад хариуцлага тооцох үйл явцыг зогсоосноос гадна, тэмцээнд нэгдэхээр зөвшөөрсөн байсан багуудад ногдуулаад байсан санхүүгийн шийтгэлүүдээ мөн цуцалсан байна. Тодруулбал, “Арсенал”, “Милан”, “Челси”, “Атлетико”, “Интер”, “Ливерпүүл”, “Манчестер Сити”, “Манчестер Юнайтед”, “Тоттенхэм” багуудад нийт 15 сая еврогийн торгууль, нэг жилийн хугацаанд ЕХХ-ноос зохион байгуулдаг тэмцээнүүдэд оролцсоны шагналаас нь 5 хувийг суутгах шийтгэл ногдуулаад байснаа цуцалжээ.
0 0Европын хөлбөмбөгийн холбоо “Супер лиг”-тэй холбогдсон багуудад ногдуулсан бүх шийтгэлээ цуцаллаа |
|