Саид Моллаей: “Парис 2024” олимпод Монголын далбааг мандуулахын төлөө зүтгэнэ

2021-09-27,   476

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд оролцсон баг тамирчдаа өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр жүдо бөхийн шигшээ багин тамирчин, “Токио 2020” олимпын мөнгөн медальт Саид Моллаейг 60 сая төгрөг, орон сууцаар шагнаж урамшуулсан юм. Саид Моллаей дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулсныг уншигчдадаа хүргэж байна.  

"Монгол Улсын Засгийн Газарт баярлалаа. Би үнэхээр баяртай байна. Өөрийн гэсэн байртай болоо. Өнгөрсөн хугацаанд Саид Моллай Герман улсын иргэн болсон зэрэг маш олон худал мэдээлэл цацагдсан. Би Монгол Улсын иргэн. Заримдаа Герман улсад очиж амьдардаг ч би Монголын харьяалалтай, энэ улсын иргэний үнэмлэхтэй иргэн. 2024 онд олимпод амжилтаа бататгахын төлөө зүтгэнэ. Монголын олимпын хороо, Засгийн Газар, ноён Х.Баттулгад баярлалаа. Миний талаар гарсан худал мэдээлэлд битгий итгээрэй. Би Германд бундеслигийн тэмцээнд барилдангаа бэлтгэл хийж байсан. Энд ирээд үндэсний шигшээ багтайгаа бэлтгэл хийнэ. Одоогоор хурууны гэмтэлтэй байгаа учир бэлтгэлээ завсарласан. Гэмтлээ эдгээгээд Парисын олимпын бэлтгэлээ эхлүүлнэ” хэмээн ярилаа.   


0 0
Саид Моллаей: “Парис 2024” олимпод Монголын далбааг мандуулахын төлөө зүтгэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0