Хакухогийн тогтоосон эвдэхэд бэрх дээд амжилтууд

2021-09-27,   473

Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн домогт их аварга Хакухо Шо буюу Мөнхбатын Даваажаргал зодог тайлах гэж байгаа гэсэн мэдээлэл өнөөдөр Японы хэвлэлүүдийн өглөөний дугаарт гарчээ. Аварга шийдвэрээ албан ёсоор батлаагүй байгаа ч хэвлэлүүд “Гэр бүлийн эх сурвалжаас нь авсан” гэсэн зүүлттэйгээр мэдээлсээр байна. Зодог тайлах болсон шалтгааныг хэвлэлүүд сүүлийн хэдэн жил зовоож буй баруун өвдөгний гэмтэл эдгэхгүй байгаатай холбон бичиж байгаа юм.

Аварга маань цар тахал болон бас, бус шалтгаанаас үүдэлтэйгээр зургаан тэмцээн өнжсөнийхөө дараа Нагоя башё /Долдугаар сарын тэмцээн/-д барилдаад 15-0 амжилтаар итгэл төгс түрүүлсэн. “Миягино” дэвжээнд халдвар гарч, 17 бөх нь бүгд барилдахгүй болсон тул аваргын зодог тайлах тухай мэдэгдэл нь маш гэнэтийн зүйл байв.

Chig.mn Хакухогийн эзэмшдэг мэргэжлийн сүмогийн дээд амжилтуудыг уншигчдадаа танилцуулж байна.   

Хамгийн олон ялалт байгуулсан: 1187

Дээд зиндаанд хамгийн олон ялалт байгуулсан: 1093

Дээд зиндаанд хамгийн олон түрүүлсэн: 45

Их аварга цолоо хамгийн удаа хадгалсан: 14 жил

 Их аварга цолтой хамгийн олон тэмцээнд барилдсан: 83

Дээд зиндаанд хамгийн олон удаа уналгүй түрүүлсэн: 16

Нэг жилийн зургаан тэмцээнд хамгийн олон ялсан: 86 /хоёр удаа/


0 0
Хакухогийн тогтоосон эвдэхэд бэрх дээд амжилтууд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-28 08:25:46
    Зочин: Үнэхээр л агуу аварга даа.