Бяцхан тамирчин Н.Гуамарал БНХАУ-ын Шинтай хотод зохион байгуулагдаж буй даамны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 9-10 насны охидын ангилалд түрүүлж, алтан медаль хүртлээ.
Тэрээр тэмцээний үеэр нийт есөн өрөг тоглож, дөрөвт нь хожиж, тавд нь тэнцсэнээр ялагдалгүйгээр аваргын алтан медалийн эзэн болсон байна. Ийнхүү Н.Гуамарал дэлхийн аваргын тавцанд Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ.
Н.Гуамарал нь “Ирээдүй Монгол” даамын академийн тамирчин бөгөөд тус академи 2026 он гарснаас хойш Дэлхийн даамын холбооны дэд мастер цол хүртсэн долоо дахь тамирчнаа өлгийдөн авч байгаа аж.
0 0| Н.Гуамарал 100 буудалт даамын дэлхийн аварга боллоо |
|