Азийн наадамд оролцсон Монголын баг 45 орноос 27 дугаар байрт жагсжээ

2026-10-05,   104

Японы Айчи мужийн Нагояа хотод Азийн зуны спортын XX наадам “Imagine One Asia” уриан дор 16 хоногийн турш өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна. 

Тус тэмцээнд 11 мянга гаруй тамирчин 43 спортын 71 төрөлд 469 багц медалийн төлөө өрсөлдсөн бөгөөд энэ удаагийн наадамд Монгол Улсаа төлөөлөн 30 спортын төрөлд 300 орчим тамирчин оролцон нэг алт, нэг мөнгө, 13 хүрэл, нийт 15 медаль хүртсэн амжилтаар 45 орноос 27 дугаар байрт жагссан гэж Монцамэ агентлаг мэдээлжээ. Тодруулбал, манай тамирчид чөлөөт бөх, сонгомол бөх, жүдо бөх, дугуй, бокс, жюү жицү, цахим спорт гэсэн төрлөөр медаль хүртжээ. 

Ташрамд дурдахад, 2023 оны Ханжоугийн Азийн наадмаар Монгол Улс хоёр алт, таван мөнгө, 13 хүрэл, нийт 20 медалиар 45 орноос 23 дугаар байр эзэлж байжээ. Харин 2018 оны Жакартагийн Азийн наадмаар таван алт, найман мөнгө, 11 хүрэл, нийт 24 медаль авч 45 орноос 17 дугаар байрт жагсаж байсан байна. Тэгвэл 2014 оны Инчоны наадамд таавн алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл, нийт 21 медальтай 16 дугаарт эрэмбэлэгдэж гэж Монцамэ агентлаг мэдээлжээ.


0 0
Азийн наадамд оролцсон Монголын баг 45 орноос 27 дугаар байрт жагсжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0