Жүдо бөхийн ДАШТ ирэх ням гарагт эхэлнэ

Олон улсын жүдо бөхийн холбооноос насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Азарбайжаны Баку хотод энэ сарын 4-11-ний өдрүүдэд зохион байгуулна. 96 орны жүдочид өрсөлдөх тэмцээнд Монгол Улсаас 18 жүдоч оролцоно. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Г.Болдбаатарын удирдлага дор оролцох жүдочид өнөөдөр Баку хотыг зорилоо.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн жүдоч зодоглоно. Эрэгтэйчүүдээс 60 кг, 66 кг, 73 кг болон эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг гэсэн жинд тус бүр хоёр тамирчин барилдана.

Багийн бүрэлдэхүүнд 60 кг-д Б.Сүхбат, Т.Түмэнжаргал, 66 кг-д Ё.Басхүү, Ө.Жанцандорж, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д О.Шинэбаяр, -100 кг-д Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн нар барилдана.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Баасанхүү, Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, Л.Сосорбарам, 63 кг-д Л.Энхрийлэн, Б.Ганхайч, +78 кг-д Д.Номинзул нар барилдана.


0 0
Жүдо бөхийн ДАШТ ирэх ням гарагт эхэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0