Оюун ухааны спортын Дэлхийн Олимпиадад Монгол Улсын эмэгтэйчүүдийн шатрын шигшээ баг гайхалтай тоглолт үзүүлж, түүхэн хожил авлаа. Тэд Франц улсын шигшээ багийг 2.5:1.5 харьцаагаар буулган авсан байна.
Тус тоглолтод Х.Баясгалан Milliet Sophie-г ялсан бол Б.Мөнгөнзул Daulyte-Cornette Deimante-тай, Т.Мөнхзул Sebag Marie нарыг ялжээ. Мөн Б.Мөнгөнтуул Schippke Manon-тай тэнцүүхэн өрөг өрнүүлж, эвийн гэрээ байгуулснаар багийн ялалтаа баталгаажуулсан байна. Монголын шатарчид өнөөдөр Болгарын улсын багтай тоглоно.
0 0| Монголын эмэгтэй шатарчид Франц улсыг хожиж түүхэн ялалт байгууллаа |
|