Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ

Тажикистаны Душанбе хотод самбо бөхийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд 14 орны 230 гаруй тамирчин спорт, байлдааны, пара самбо гэсэн гурван төрөлд өрсөлджээ. Тус тэмцээний пара самбын төрлийн 98 кг-ын жинд Н.Цэрэнтогтох алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр Киргиз, Узбекистан, Тажикистаны тамирчдыг дараалан ялж түрүүлсэн байна. Н.Цэрэнтогтох Душанбегийн дэлхийн цомд гавьяат тамирчин Б.Ууганхүүгийн удирдлагад оролцжээ. Тус тэмцээний шүүгчээр олон улсын шүүгч Х.Батхишиг ажилласан байна.


0 0
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0