Олон улсын шатрын холбооноос хөгжлийн бэрхшээлтэй шатарчдыг дэмжих, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг Дэлхийн пара шатрын олимпиад гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Энэ сарын 10-17-ны өдрүүдэд Узбекистаны Самарканд хотноо болох тус олимпиадад харааны, сонсголын болон биеийн хөгжлийн бэрхшээлтэй шатарчид оролцож, дөрвөн тивийн 41 орны төлөөлөл оюун ухаанаа сорих юм.
Монгол Улс тус олимпиадад түүхэндээ анх удаа бүрэн бүрэлдэхүүнтэй шигшээ багаа оролцуулахаар болжээ.
Монголын баг маргааш Узбекистаныг зорих бөгөөд тамирчид эх орноо төлөөлөн дэлхийн шилдгүүдтэй шатрын хөлөг дээр өрсөлдөнө.
0 0| Дэлхийн олимпиадад Монголын пара шатарчид өрсөлдөнө |
|