"Хөвсгөлийн хүчтэн" бөхийн дэвжээний тэргүүнээр Аймгийн начин Б.Гэрэлцогтыг сонгожээ

2026-06-16,   159

Дэлхийд ганцхан Монгол наадам эхлэхэд 20 гаруйхан хоног үлдлээ. Сүүлийн жилүүдэд хөөрхөн бөхчүүдээрээ бөхийн торгон ногоон дэвжээг чимж буй Хөвсгөлийн хүчтэнүүд өнөө жил нэгдсэн бэлтгэлээ 06 дугаар сарын 17-ноос эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Тус аймгийн Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээ хэдхэн хоногийн өмнө шинэ тэргүүнээрээ аймгийн начин Б.Гэрэлцогтыг сонгож шинэ залуу бүтэц, бүрэлдэхүүнээр ажиллахаар болсон байна.

Дэвжээний удирдлагууд өнөө жилийн наадмын бэлтгэлийг өргөн бүрэлдэхүүнтэй, эв нэгдэл, сахилга баттай хийх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд тус галыг МУ-ын манлай арслан Ц.Содномдорж ахлан улс, аймаг, сумын алдар цолтой бөхчүүд нь бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдаж байгаа юм байна.

 

Залуу эрч хүчтэй удирдлагаар хүч сэлбэсэн тус дэвжээний бөхчүүдээс олон бөхчүүд цолоо ахиулж, олон шинэ цолтон төрөх болтугай.

 

 


0 0
"Хөвсгөлийн хүчтэн" бөхийн дэвжээний тэргүүнээр Аймгийн начин Б.Гэрэлцогтыг сонгожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0