Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно

Монгол Улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 7-ны өдрүүдэд болно.

21 дэх удаагийн тэмцээнд 26 орны 248 тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бөгөөд үүний 148 нь олон улсын цолтой шатарчин буй нь тэмцээний чансааг илтгэнэ. Тус тэмцээнээс Монголын баг тамирчид гурван медаль хүртсэн нь эИМ Т.Мөнхзул хүрэл (Синтай 2019), ОУМ/эИМ, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул хүрэл (Алматы 2023), эОУМ Б.Мөнгөнзул мөнгөн (Аль Айн 2025) медаль юм.

Энэ тэмцээний нээлттэй ангиллын эхний таван байр, эмэгтэй ангиллын аварга шатарчин ирэх оны дэлхийн цомд оролцох эрхээ авна.


0 0
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0