HLTV.org сайтаас CS2 төрлийн Шилдэг залуу 50 тоглогчийн жагсаалтыг гаргалаа. “FUT” багийн 17 настай литва тоглогч Дзюгас “Dziugss” Стефонавичюс чансааг тэргүүлсэн байна. Түүний дараа “Ninjas in Pyjamas”багийн польш залуу Kacper "xKacpersky" Gabara, “FUT” багийн украин тоглогч Дмитрий “dem0n” Мирошниченко нар орсон. Манай У.Анарбилэг “cobrazera” 4-т бичигдлээ. Өмнөх чансаанд манай тамирчин 21-т орж байсан юм.
Монгол тамирчдаас “Chinggis Warriors” багийн Золбаяр 'tikuak' Чимэдцэрэн 38-д, Ялалт 'yAmi' Оюунбилэг энэхүү жагсаалтын 50-д жагслаа.

| У.Анарбилэг шилдэг залуу тоглогчийн чансааны 4-т бичигдлээ |
|