Тавдугаар сард 12 барилдаан болно

2026-04-24,   122

Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ноос тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн үндэсний бөхийн барилдааны хуваарийг танилцууллаа.

01-ний Баасан гарагийн 10:00 цагт Жингийн ангиллаар зохион байгуулах Оюутны улсын аварга шалгаруулах барилдаан, 02-ны Бямба гарагийн 13:00 цагт “Бест баззер” шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан, 03-ны Ням гарагийн 10:00 цагт Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат БНМАУ-ын арслан "нахиу" хэмээх Шагдарын Санжсүрэнгийн нэрэмжит аймаг цэрэг, сумын цолтой 512 бөхийн барилдаан, 09-ний Бямба гарагийн 13:00 цагт Ховд аймгийн Дөргөн сумын түүхт 70 жилийн ойд зориулсан, БНМАУ-ын начин Лэгшидийн Бандихүүгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан, 10-ны Ням гарагийн 13:00 цагт Баянзүрх уулын хишиг улс, аймаг, цэргийн цолтой барилдаан, 15-ны Баасан гарагийн 10:00 цагт МҮБХ-ны аравдугаар Их Эе хурал, 16-ны Бямба гарагийн 13:00 цагт Даншгийн дархан аварга Самбуугийн Чүлтэмийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан, 17-ны Ням гарагт 13:00 цагт “Алтан Жолоо Групп” ХХК-ийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн уламжлалт барилдаан, 23-ны Бямба гарагт 13:00 цагт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан, 24-ны Ням гарагт 12:00 цагт Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан, 30-ны Бямба гарагт 13:00 цагт Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын Хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит 128 бөхийн барилдаан, 31-ны Ням гарагт 13:00 цагт Монголын Үндэсний Ардчилсан Нам байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Улсын баяр наадмын сорилго улс аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.  


0 0
Тавдугаар сард 12 барилдаан болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0