Монгол Улсын гавьяат тамирчин, марафоны Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт, Бат-Очирын Сэр-Од өчигдар АНУ-ын Бостоны марафонд хурд сорив.
Дэлхийн долоон том марафоны нэг ( World marathon majors) болох Бостоны марафон нь дэлхийн хамгийн ууган, бас хамгийн алдартай марафоны нэг нь юм.
Энэ жил 130 дахь удаагаа зохиогдсон Бостон марафонд Б.Сэр-Од "элит гараа" гэгддэг дэлхийн шилдгүүд уралддаг "pro field" -д гүйж, 2:16:41 амжилтаар 54 дүгээр байрт орлоо.
Бостоны марафонд Монголын марафонч анх удаагаа "элит гараанд" уралдсан нь энэ бөгөөд Б.Сэр-Од 40-44 насны ангилалд гуравдугаар байрт бичигдлээ.
0 0| МУГТ Б.Cэр-Од Бостоны марафонд 54-р байрт орлоо |
|