Хойд Солонгосыг “Бээжин 2022” өвлийн олимпод оролцуулахгүй

2021-09-09,   514

Олон улсын олимпын хорооноос өчигдөр мэдээлэл хийж, БНАСАУ-ын ҮОХ-той хамтын ажиллагаагаа 2022 оныг дуустал зогсоож байгаагаа зарлажээ. Одоо л танилцуулсан болохоос энэ шийдвэрийг БНАСАУ “Токио 2020” зуны олимпын наадамд оролцохоос татгалзах үед гаргасан байсан гэнэ. Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр БНАСАУ-ын төлөөлөгчдийг “Бээжин 2022” олимпын наадамд хүлээж авахгүй бөгөөд санхүүжилт, хөтөлбөрүүдийг ч мөн 22 он дуустал буюу 15 сар зогсоохоор болжээ.

Олимпын хартийн 27.3-т “ҮОХ нь Олимпын наадамд баг тамирчдаа оролцуулах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн тул ийнхүү шийтгэжээ.  

БНАСАУ нь ОУОХ-ны 206 гишүүн орноос ганцаараа “Токио 2020” зуны олимпын наадмыг өнжсөн юм.


0 0
Хойд Солонгосыг “Бээжин 2022” өвлийн олимпод оролцуулахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0