“The Mongolz” өнөөдөр хожвол шигшээд шалгарна

2026-04-06,   146

CS2 цахим спортын "PGL Bucharest 2026" тэмцээнд оролцож байгаа "The Mongolz" хэсгийн хоёр дахь тоглолтоо өчигдөр /2026.04.05/ хийж "EYEBALLERS" багийг 2:0 харьцаатайгаар буулгаж авсан.

Харин өнөөдөр /2026.04.06/ шигшээд шалгарах эрхийн төлөө "Astralis" багтай тоглоно. Хоёр багийн тоглолт 21:00 цагаас эхэлнэ. Хоёр баг хамгийн сүүлд IEM Chengdu 2025 тэмцээнд учраа таарч "Astralis" багийн ялалтаар өндөрлөж байсан.

"The Mongolz" уг тэмцээний эхний тоглолтоо s1mple тэргүүтэй "BC.Game Esports" багийн эсрэг хийж 2:0 харьцаатайгаар ялалт байгуулсан.

Тэмцээнд аваргалсан баг 200.000, дэд байр 93.750, гутгаар байр 75.000, тусгай байрт шалгарсан баг 43.750 долларын шагнал хүртэх юм. 


0 0
“The Mongolz” өнөөдөр хожвол шигшээд шалгарна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0