Эрэгтэйчүүд Тайвань, эмэгтэйчүүд Малайзын багтай эхний тоглолтоо хийнэ

2026-04-03,   108

Сагсан бөмбөгийн 3х3-ын Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапурт үргэлжилж байна.

Тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд өнгөрсөн хоёр өдөр болж, хэсгийн үндсэн шатанд өрсөлдөх багууд тодорсон. Маргааш хэсгийн тоглолт эхэлнэ. Манай улсын эрэгтэйчүүд “А” хэсгийг тэргүүлж байгаа бөгөөд 15:50 цагаас Хятадын Тайваньтай эхний тоглолтоо хийнэ. Улмаар 18:40 цагаас Филиппинтэй тоглосноор хэсгийн тоглолт өндөрлөх юм.

Тэгвэл эмэгтэйчүүд 15:00 цагт эхний тоглолтдоо Малайзтай өрсөлдөх хуваарь гарлаа. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо Азийн аваргад нэг түрүүлсэн Шинэ Зеландын хүчирхэг багтай хийхээр болжээ.


0 0
Эрэгтэйчүүд Тайвань, эмэгтэйчүүд Малайзын багтай эхний тоглолтоо хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0