Э.Цэндбаатарын өрсөлдөгчийг ирэх сард зарлана

2026-03-31,   135

Мэргэжлийн боксын рингэнд 14 тулаан хийж нэг ч ялагдаагүй яваа гавьяат тамирчин Э.Цэндбаатарын АНУ-д дөрөвдүгээр сарын 10-нд хийх тулааныг цуцалжээ. Тодруулбал, түүний өрсөлдөгч дэлхийн боксын чансаагаар наймдугаарт эрэмбэтэй Тажикстаны Мухаммед Якубов тулаанаас татгалзсан байна.

Тэгвэл түүний хувьд дөрөвдүгээр сардаа багтаан WBC аваргын бүсний төлөөх оргил тулаанд оролцохоор болжээ. Ингэснээр WBC-д тулалдах гурав дахь монгол тулаанч болж байгаа юм. Ялж чадвал аваргын энэхүү холбооны бүсийг эзэмшсэн анхны монгол тулаанч болно. Э.Цэндбаатарын өрсөлдөгчийг дөрөвдүгээр сарын дундуур зарлахаар болжээ. 


0 0
Э.Цэндбаатарын өрсөлдөгчийг ирэх сард зарлана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0