Тбилисийн Их дуулгад багийн амжилтаараа манай улс гуравдугаар байр эзэллээ

2021-05-18,   332

Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид Гүржийн нийслэл Тбилис хотноо олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга”-д амжилттай оролцож, 2 алт, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар нийт 80 улсаас 3 дугаар байр эзэллээ.

Тбилисийн Гранд Сламын сүүлийн өдөр манай улсаас гурван бөх хүч үзэхэд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Гантулгын Алтанбагана хүрэл медаль хүртлээ.

Г.Алтанбагана хэсэгтээ Лихтенштейн, Унгар, Казахстаны жүдочдыг ялаад хагас шигшээд Италийн Ноколас Мунгайд ялагдсан ч хүрэл медалийн төлөө Узбекистаны Шермухаммад Жандреевийг хөмрөх мэхээр “иппон” буулгаж, Их дуулга ангиллаас ээлжит медалиа гардлаа. Ингэснээр тэрбээр чансаагаа 500 оноогоор ахиулж, олимпын чансаагаа нэгээр ахиулах боломжтой болж байна.

Тбилисийн Гранд Сламд үзүүлсэн амжилт:

48 кг: М.Уранцэцэг алт
66 кг: Г.Хэрлэн хүрэл
73 кг: Ц.Цогтбаатар алт
90 кг: Г.Алтанбагана хүрэл


0 0
Тбилисийн Их дуулгад багийн амжилтаараа манай улс гуравдугаар байр эзэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0