Иран улс 2026 онд АНУ, Канад, Мексик улсад хамтран зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох боломжгүй байж магадгүй талаар тус улсын албаныхан мэдэгдлээ.
Ahmad Donyamali Ираны Спорт, залуучуудын сайд төрийн телевизэд өгсөн ярилцлагадаа “одоогийн нөхцөл байдалд манай шигшээ баг АНУ-ын нутагт болох дэлхийн аваргад оролцох боломжгүй” хэмээн мэдэгдсэн байна. Түүний хэлснээр бүс нутгийн хурцадмал байдал, улс төрийн нөхцөл байдал энэ шийдвэрт нөлөөлж байгаа аж.
2026 оны ДАШТ-ийг FIFA-гаас анх удаа гурван улсад хамтран зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд тэмцээн АНУ, Канад, Meксикт болно.
Гадаадын хэвлэлүүдийн мэдээлснээр Ираны тал одоогоор тэмцээнээс албан ёсоор татгалзсан шийдвэрийг 2026 FIFA World Cup-ийн зохион байгуулагчид болон FIFA-д хүргүүлээгүй байгаа юм. Хэрэв оролцохоос татгалзвал тус улсын хөлбөмбөгийн холбоо торгууль хүлээх эсвэл ирээдүйн олон улсын тэмцээнд оролцох эрхийн асуудал үүсч болзошгүй юм.
Ираны шигшээ баг ДАШТ-д оролцох эрхээ урьдчилсан шатнаас авсан бөгөөд тэмцээнд оролцох эсэх нь бүс нутгийн улс төр, аюулгүй байдлын нөхцөл байдлаас шалтгаалах магадлалтай гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
0 0| Иран Улс АНУ-ын нутагт болох хөлбөмбөгийн ДАШТ-д оролцохгүй |
|