Жүдогийн Их дуулгад Монголоос есөн тамирчин өрсөлдөнө

2026-03-09,   104

Гүржийн нийслэл Тбилиси хотноо энэ сарын 20-оос 22-ныг дуустал жүдогийн Их дуулга тэмцээн болно. 

Их дуулгад 56 орны 456 жүдоч бүртгүүлсэн бөгөөд Монголын төлөөлөн 9 жүдоч өрсөлдөх юм.

Эрэгтэйчүүдийн 60 кг жинд Б.Сүхбат, Н.Мэндсайхан, 66 кг жинд ДАШТ-ний хүрэл медальт, К.Ёолк, Ө.Жанцандорж, 73 кг жинд олимпын хүрэл, дэлхийн аварга МУГТ Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг жинд А.Мишээл, 57 кг жинд М.Цэндбазар, 63 кг жинд дэлхийн хошой хүрэл медальт, МУГТ Л.Энхрийлэн, -78 кг жинд Ж.Урангоо нар зодоглох юм.


0 0
Жүдогийн Их дуулгад Монголоос есөн тамирчин өрсөлдөнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-03-09 16:59:43
    Бат очир: Амжилт