Чөлөөт бөх: Осло 2021 ДАШТ-д барилдах Монгол Улсын багийн бүрэлдэхүүн

2021-09-06,   711

МЧБХ өчигдөр "Осло-2021" чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдаа сонгож баталлаа. Багийн гишүүдийг сонгох хяналтын барилдааныг есдүгээр сарын 3-5-нд Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах "Аваргууд" академийн "Champions Camp"-д зохион байгуулж, эмэгтэйчүүдийн 53 кг-аас бусад жинд тамирчдаа сонгожээ. Дээрх жингийн сорилгод  "Алдар" спорт хорооны тамирчин Г.Отгонжаргал түрүүлж, "Токио-2020" олимпийн хүрэл медальт ОУХМ Б.Болортуяатай сорилт барилдаан хийхээр болсон байна.

Сорилго тэмцээний эрэгтэйчүүдээс 92 кг-ын жинд "Хасу-Мегастарс" клубийн залуу тамирчин Д.Оргилох "Mongolia Open" ОУТ-ий олон удаагийн медальт, насанд хүрэгчдийн улсын аварга Б.Нямбаяр, Л.Төртогтох нарыг ялсан, эмэгтэйчүүдийн 50 кг-д "Женко" клубийн 20 настай залуу тамирчин Д.Отгонжаргал ОУХМ Ц.Намуунцэцэг, спортын мастер Б.Мөнхнар нарыг ялсан, . 57 кг-д ОУХМ Э.Даваачимэг ОУХМ Б.Хонгорзулыг 5:1-ээр ялсан, 65 кг-ын жинд "Алдар" спорт хорооны 19 настай тамирчин Т.Энхжин энэ жилийн Азийн аварга З.Болортунгалагийг ялсан зэрэг сонирхолтой үр дүнгүүд гарчээ. Сорилгын 72 кг-ын жинд өрсөлдөж “Алдар”-ын Э.Даваанасантай барилдах үедээ гэмтэл авсан МУГТ, ДАШТ-ий дөрвөн медальт /2008, 2011, 2013 онд хүрэл, 2018 онд мөнгө/ О.Насанбурмаа их спортоосоо зодог тайлжээ.  

ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид:

Эрэгтэйчүүд

57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (Хүч)

61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС)

65 кг: Төмөр-Очирын Тулга (Хүч)

70 кг: Батчулууны Батмагнай (Алдар)

74 кг: Энхбаярын Бямбадорж (Алдар)

79 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)

86кг: Ганбаатарын Ганхуяг (МУБИС)

92 кг: Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)

97 кг: Өлзийсайханы Батзул (Аврагч)

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)

Эмэгтэйчүүд

50 кг: Долгоржавын Отгонжаргал (Женко)

55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин)

57 кг: Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)

59 кг: Баатаржавын Шоовдор (Аврагч)

62 кг: Энхбатын Гантуяа (Хилчин)

65 кг: Түвшинжаргалын Энхжин (Алдар)

68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)

72 кг: Энх-Амарын Даваанасан (Алдар)

76 кг: Найгалсүрэнгийн Загардулам (Хилчин)


0 0
Чөлөөт бөх: Осло 2021 ДАШТ-д барилдах Монгол Улсын багийн бүрэлдэхүүн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0