Ач охин, зээ хүүгийнхээ амжилтыг гавъяат байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх хуваалцлаа. Тэрбээр "Монгол улсын 2026 оны өсвөрийн аварга шалгаруулах гуйлтын тэшүүрийн тэмцээнд зээ хүү Э.Энгүүн 2 зайнд алтан мёдиаль хүртэж 1000м зайнд улсын рекордыг эвдсэн сайхан амжилтаар Ээж эмээ нараа мартын 8 -ны өдөр баярлуулж чадсанд баярлалаа. Энгүүн хүү улсын рекордыг өөр өөр насны зайнд нийт 6 удаа шинэчлэн тогтоожээ. Мөн ач охин Т.Цэнгүүн 2 зайнд 2 мөнгөн медиалын эзэн болж 2026 онд нийт 10 алт, 2 мөнгөн медиалтайгаар ээж эмээ нараа баярлуулав. Манай гэр бүлд тамирчдын медиалын хур буулаа. Өсвөрийн нийт тамирчдадаа баяр хүргэж амжилт хүсье. Дэмжиж тусласан бүх багш дасгалжуулагч дүү нарт болон хамтран уралдагч тамирчин өрсөлдөгч дүү нар, бүх хүмүүст баярлалаа" гэв.
0 0| Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн зээ хүү МУ-ын рекордыг 6 удаа шинэчлэн тогтоолоо |
|