Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Харин Хятадын тамирчин Нин Жунень хүрэл медаль хүртэж, олимпын медалийн тавцанд анх удаа гарлаа.
Өдгөө 21 настай Ж.Штольц уг зайг 1 минут 06.28 секундэд туулснаар Нидерландын тэшүүрчин Жерард ван Вельде 2002 оны Солт-Лэйкийн олимпын үеэр тогтоосон 1 минут 07.18 секундийн амжилтыг эвджээ. Тэрбээр мөнгөн медаль хүртсэн Нидерландын Женнинг де Бүүгээс 0.5 секундээр түрүүлж барианд орсон байна.
Ж.Штольц сэтгэгдлээ хуваалцахдаа "Энэ медаль бол миний хувьд маш их үнэ цэнтэй. Олимпын аварга болох боломж дөрвөн жилд нэг л удаа олддог учраас би туйлын баяртай байна" хэмээн ярилаа.
0 0| Америкийн тэшүүрчин олимпын дээд амжилтыг шинэчиллээ |
|