Монгол бөхийн өргөөнд “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Сар шинийн баярыг угтсан цуврал барилдаан үргэлжилж байна. Ахмад бөхчүүдийн барилдаан болж, барилдаанд 50-иас дээш насны бөхчүүд зодоглов. Тус барилдааны зүүн талын тэргүүн магнайд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Дархан аварга Агваансамдангийн Сүхбат, барууны магнайд Увс аймгийн Тэс сумын харьяат, Улсын начин Лхаасүрэнгийн Цэвээн нарын тэргүүтэй бөхчүүд зодоглолоо. Дархан аварга А.Сүхбат үзүүр, түрүүнд үлдэж, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат Аймгийн арслан Ч. Эрдэнэчулуунаар даван түрүүлж, бөхөд дуртай түмнээ баясгалаа. Дархан аварга А.Сүхбат барилдах шийдвэрээ барилдааны өмнөх өдөр гаргажээ.
0 0| Ахмад бөхчүүдийн барилдаанд А.Сүхбат түрүүллээ |
|