Б.Нарантуяа өнөөдөр Азийн аваргын төлөө тоглоно

2026-02-06,   149

Катарын Доха хотноо снукер бильярдын 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд Дэлхийн аваргын хүрэл, Азийн тивийн аваргын алт, хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Б.Нарантуяа оролцож байна. Тэрбээр өнөөдөр 14.00 цагаас снукер бильярдын Азийн аварга цолоо хамгаалахаар финалын тоглолтоо хийнэ.

Б.Нарантуяа хэсгийн тоглолтдоо хоёр тоглон, Хонконг, Энэтхэгийн тамирчдыг дараалан хожсоноор хэсгээсээ нэгдүгээр байраар гарч, одоо Хонконгийн тамирчин Ван Ка Кайтай шөвгийн 8 буюу Хүрэл медалийн төлөө тоглон, 3:0-ийн харьцаатай буулган авснаар Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь медалийнхаа болзлыг хангасан. Өчигдөр мөнгөн медалийн төлөө тоглолт хийж, Хонконгийн тамирчин Хо Е Кигийг мөн 3:0 харьцаа илт давуу ялалт байгуулсан юм.


0 0
Б.Нарантуяа өнөөдөр Азийн аваргын төлөө тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0