Монгол Улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, начин Д.Цэрэнтогтох тэргүүтэй "Тэргүүн Богд" дэвжээний бөхчүүд Баянхонгор аймгийн сумуудын "Малчид, хөдөлмөрчдийн зөвлөгөөн"-нд оролцож байна. Энэ үеэр нутгийн удирдлага, малчдын зүгээс тус дэвжээний бөхчүүдэд амжилт хүсэж бэлтгэл сургуулилтад нь зориулж хонь, адуу бэлэглэжээ. Одоогоор найман сумын малчдаас 236 хонь, найман адууг "Тэргүүн Богд" дэвжээний бөхчүүдэд бэлгэлээд байгаа юм.
Тодруулбал,
Баян-Овоо сумын малчид, хөдөлмөрчид 12 толгой хонь
Бөмбөгөр сумын ЗДТГ болон малчид хөдөлмөрчид, 30 толгой хонь, таван адуу
Бууцагаан сумын ЗДТГ болон малчид, хөдөлмөрчид 56 толгой хонь, хоёр адуу
Хүрээмарал сумын ЗДТГ болон малчид, хөдөлмөрчид 45 толгой хонь, нэг адуу
Баянбулаг сумын ЗДТГ болон малчид, хөдөлмөрчид 43 толгой хонь
Гурванбулаг сумын малчид, хөдөлмөрчид 38 толгой хонь
Баян-Овоо сумын малчид, хөдөлмөрчид 12 толгой хонийг тус тус бэлэглэжээ.
0 0| Баянхонгорын бөхчүүдэд нутгийнхан нь 236 хонь, 8 адуу бэлэглэжээ |
|