АНУ-ын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ баг, "Вашингтон спирит" клубын довтлогч, 23 настай Тринити Родман багтайгаа 2028 оныг дуустал гэрээгээ сунгаж, шинэ гэрээ ёсоор жилийн цалин нь 2 000 000 ам. доллар байхаар болжээ. Мөн дээр нь урамшуулал нэмэгдэх юм.
Ингэснээр Тринити Родман нь дэлхийн хамгийн өндөр цалинтай эмэгтэй хөлбөмбөгчинд тооцогдох боллоо.
Тринити Родман 2022 оноос АНУ-ын шигшээ багт тоглож эхэлсэн бөгөөд нийт 48 тоглолтод оролцож 12 гоол оруулаад байгаа бөгөөд "Парис-2024" олимпийн аварга юм.
Түүний төрсөн эцэг нь НБА-ийн таван удаагийн аварга, 90-ээд онд бужигнуулж явсан, самбарын " хаан" гэгдэж байсан та бидний сайн мэдэх мэргэжлийн сагсанбөмбөгч Деннис Родман ажээ. Гэхдээ Тринити ээжтэйгээ өссөн бөгөөд цуут эцгийнхээ талаар " Магадгүй түүний цус надад байдаг байж болно. Гэхдээ тэр миний аав биш" хэмээн хэлсэн удаатай.
0 0| Деннис Родманы охин Дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчин боллоо |
|