Монголын Хөлбөмбөгийн Холбооны ЕНБД-аар С.Оюунчимэгийг томиллоо

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Оюунчимэгийг томиллоо. Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны Зөвлөл 2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж, Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Сүрэнхорын Оюунчимэгийг томилох шийдвэр гаргалаа. С.Оюунчимэг нь банк, санхүүгийн салбарт удирдах албыг олон жил хашиж ирсэн туршлагатай юм. Тэрбээр үндэсний шигшээ багийг бэхжүүлэх, тамирчид, шүүгч, дасгалжуулагчдын техник, ур чадвар, нөөц бэлтгэл, хөлбөмбөгийн хөгжилд хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг чухалчлан МХБХ-ны эрхэм зорилгын төлөө энэхүү хариуцлагатай албанд ёс зүйтэй, сахилга баттай, санхүү удирдлагын зөв бодлогоор манлайлан ажиллахаа илэрхийлсэн.

Түүнчлэн Монгол Улсад хөлбөмбөгийн спортыг олон нийтэд хүртээмжтэй болгох, ялангуяа эмэгтэй хөлбөмбөгийг дэлгэрүүлэх, хөлбөмбөгөөр дамжуулан хүүхэд, залуучуудын боловсролд хувь нэмэр оруулах, ирээдүй хойч үед хөрөнгө оруулах хамтын ажиллагааг хөгжүүлэхийг онцоллоо.


0 0
Монголын Хөлбөмбөгийн Холбооны ЕНБД-аар С.Оюунчимэгийг томиллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0