Нэгдүгээр сарын бөхийн барилдааны хуваарь

2026-01-02,   143

Монголын Үндэсний бөхийн холбооноос нэгдүгээр сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хуваарийг танилцууллаа. Тодруулбал,

  • 1-р сарын 10-ны Бямба гарагийн 11:00 цагаас: "Талх чихэр"-ийн хэвийн боовны баяр аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаан,
  • 1-р сарын 11-ний Ням гарагийн 13:00 цагаас: Дархан хотын 65 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан
  • 1-р сарын 13-ны Мягмар гарагийн 13:00 цагаас: Шинэ үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаан,
  • 1-р сарын 17-ны Бямба гарагийн 14:30 цагаас: Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /тавдугаар тойрог/,
  • 1-р сарын 18-ны Ням гарагийн 14:30 цагаас: Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /тавдугаар тойрог/,
  • 1-р сарын 23-ны Баасан гарагийн 11:00 цагаас: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • 1-р сарын 24-ний Бямба гарагийн 14:30 цагаас: Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /зургаадугаар тойргийн эхний хагас/,
  • 1-р сарын 31-ний Бямба гарагийн 13:00 цагаас: Ховд аймгийн Мөст сум үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ой, тус сумын харьяат, Монгол Улсын заан Цэдэвийн Мягмарсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан тус тус зохион байгуулагдана.

0 0
Нэгдүгээр сарын бөхийн барилдааны хуваарь
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0