Өмнөд Солонгосын Пёнчан хотын “Alpensia” олимпын баазад гүйлтийн цанын олон улсын тэмцээн болж байна.
Тус “Far East Cup-2025” тэмцээний эхний өдөр манай цаначдаас эмэгтэйчүүдийн 5 км-ийн сонгомол зайн уралдаанд Э.Ариунтунгалаг мөнгөн медаль хүртжээ. Харин тус зайд Т.Ариунболд 21-р байр эзэлсэн байна.
Эрэгтэйчүүдийн 10 км-ийн сонгомол зайд Б.Ачбадрах IV байр оржээ. Эхний өдөр тэмцээн зохион байгуулагч Өмнөд Солонгосын цаначид түрүүлжээ. “Far East Cup-2025” тэмцээний хоёр дахь өдөр 10 км, болон 5 км-ийн зайн тэшилтийн техникийн уралдаан болно.
0 0| Э.Ариунтунгалаг гүйлтийн цанын олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ |
|